Sunday, March 31, 2013

Мартин Лютер Кинг

Мартин Лютер Кингийн "Би мөрөөдөж байна" илтгэл бол реторикийн сонгодог бүтээл гэгддэг. Тэрээр энэ илтгэлээ 1963 оны наймдугаар сарын 28-нд Вашингтон ДиСи-д Африк гаралтай америкчуудын тэгш эрхийг шаардсан тайван жагсаалын үеэр 200 орчим хүнд хандаж тавьсан юм.

Илтгэх ба Сонсох чадвар



Илтгэх чадвар

Хүн ухаан орсон цагаасаа ямар нэг зүйл рүү тэмүүлж амжилтанд хүрэхийг мөрөөдсөөр байдаг. Амжилтыг авчирдаг олон чадвар хүнд заяадагаас илтгэх чадвар шиг хүчтэй чадвар байдаггүй. Алдаагүй сайн ярих чадвар нь араасаа үргэлж алдар нэр, амжилтыг дагуулдаг. Хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн олон үйл явдлуудад үгийн хүчийг ашиглаж байсан. 1963.08.23 өдөр Жон Кеннедигийн бунхны өмнө хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Мартин Льютер Кинг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тависан алдартай илтгэлээрээ хар цагаан ялгаагүй бүгд тэгш эрхтэй гэдгийг сая хүний өмнө үгийн хүчээр л итгүүлж нотолж чадсан. 1990 оны ардчилсан хувьсгалыг аваад үзье. Сүхбаатарын талбай дээрх мянга мянган хүний зүрх сэтгэлийг зэвсгээр бус үгийн хүчээр байлдан дагуулж уриалж байсан.
Үгийн хүч зэвсгийн хүчнээс хүчтэй гэдэг нь эндээс харагдаж байна.
Өөрийн ярих чадварыг ашиглаж амжилтанд хүрсэн хүний түүх олон. Европын мөнгөний эцэг гэгдэх алдарт Бодо Шефер 25 настай байхдаа их өрөнд оржээ. Өөрийн энэ байдалдаа сэтгэл дундуур байсан ч тэр 30 нас хүрэхдээ саятан болж олны хүндэтгэлийг хүлээсэн алдартай хүн болоход түүний гайхалтай сайхан ярих чадвар нөлөөлсөн гэдгийг өөрөө ч хүлээн зөвшөөрдөг.
Дейл Карнегийн амьдрал тийм ч сайн байгаагүй. Гэхдээ тэр сайхан ярих чадвараараа сүмийн багш нарт тоогдож улмаар сүмийн номлогч болсноор өөрийн илтгэгч болох гараагаа эхэлсэн. Дэлхийн алдартай менежерүүд өөрийн хэл яриандаа анхаардаг байсны дотор Форд Моторс компаний ерөнхийлөгчөөр 8 жил ажилласан Ли Яккока ч илтгэх урлагт их ач холбогдол өгч сургалт дамжаанд сууж байсан. АНУ-н саятан Филипп Армор сая доллар хуримтлуулчихаад “Их хөрөнгөтэй байснаас алдартай илтгэгч байсан нь дээр” гэж хэлж байсан удаатай.
Цаг хугацаа урсан өнгөрч хэлсэн үг мөнхрөн үлддэг гэдгийг үе үеийн илтгэгчид улс төрчдийн түүхээс та харж болно. Ялангуяа хүнтэй ажилладаг, удирдах албан тушаалтнууд энэ гайхалтай чадвараар өөрийн нэр хүндээ өсгөдөг. Үүний ач холбогдолыг өндрөөр үнэлдэгийн гэрч нь өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэд зөвхөн үгийг нь бэлддэг 7-10 хүн ажиллаж байна. Хүний энэ нийгэм хэл яриагаараа л ойлголцож амжилтанд хүрдэг болохоор арга ч үгүй биз ээ. Бидний жишээ авах дуртай Уинстон Черчиль 21 настай байхдаа өөрийн илтгэх урлагийн гарын авлагыг гаргаж сайхан ярьж хүмүүсийн сэтгэлийг татаж хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн юм.
Илтгэх чадварыг сайн эзэмшсэн хүн хүмүүсийн хүндлэл, дэмжлэгийг хүлээдэг. Дэмжлэгийг хүлээж чадсан хүн амжилт, алдар нэрийг араасаа дагуулдаг. АНУ-ын сенатор асан Чонси М Депью хэлэхдээ “Хүний эзэмшиж чадах чадваруудаас сайн ярьдаг чадвар шиг түүнд дэвших хийгээд бусдад тоогдох боломж олох нь нэг ч үгүй” гэжээ. Хэлсэн нэг үг хичнээн олон хүний анхаарал татаж чаддаг. Үүний тод жишээ АНУ-ын Ерөнхийлөгчид нийгэмд тохиолдож байгаа элдэв үзэгдэл бүрийн дараа ард түмнийхээ өмнө ярьж, ярилцаж өөрийн ажлаа дүгнүүлж ойлгуулдаг. Арга ч үгүй биз, үгээр ойлголцож амьдардаг хүний жам хойно.
Өнөөдөр өндөр хөгжилтэй улс орнуудад илтгэх урлагийг хүн болгоны эзэмших ёстой чадваруудын нэг гэж ойлгодог болжээ. Иймээс энэ чиглэлийн хичээл сургууль бүрт орж, албан бус сургалтууд хүчээ аван хөгжиж байна. Саяхны нэг судалгаагаар үгийн баялагийн тоо тухайн хүний орлоготой шууд хамааралтайг тогтоожээ.
Илтгэх чадварыг эзэмшсэнээр өөртөө итгэлтэй иргэнлэг хүн болж төлөвшдөг. Та хаана ч, хэзээ ч, хэний ч өмнө өөрийн үзэл бодлоо чадварлагаар илэрхийлэхийг хүсвэл илтгэх урлагт яг одооноос эхлэн суралцаарай. Танд алдар, амжилт ар араасаа цувран ирнэ гэж итгэж байна. Амжилтын тухай бодвол амжилт ирдэг, айдсын тухай бодвол айдас л ирдэг юм.
ЧАДВАР 1:
Уран илтгэгч нь өөртөө бат итгэлтэй байдаг. Тэд хэзээ ч бухимдуу юм уу, зовиуртай харагддаггүй.
Энэ чадварыг эзэмших 2 арга зам бий. Энэ бол гаднаасаа, дотроосоо юм. Гаднаасаа чадварыг олон дахин ярих замаар олж авна. Маш их ярих тусам чамд өөртөө итгэх итгэл хар аяндаа бий болно. Тэр тусмаа нэгэн сэдвээр олон дахин илтгэл тавих нь маш сайн дасгал болдог. Хэрвээ чи тухайн сэдвээр 5-аас олон удаа ярилцлага хийж, илтгэл тавих аваас тухайн сэдвээрээ маш сайн мэдлэгтэй болж тэр хирээр туршлага, дадлага олж авна. Ер нь сайн бэлтгэлтэй байвал ямар ч нөхцөл байдал бий боллоо гэсэн барьц алдахгүй. Сүүлд нь хэлэхэд өөрийнхөө өсөж дэвжиж байгааг байнга мэдэр. Өөртөө урам өг. Бүр болохгүй бол хамгийн дотно, танил нөхдийн хүрээнд танилцуулга, илтгэл тавигтун. Илтгэлдээ бэлтгэж орж ирж байгаа хүн бүрийг хаалган дээр угтан жижиг ч болтугай хувийн харилцаа үүсгэхийг хичээ. Ингэвэл илүү тохиромжтой, тухтай, итгэлтэй байх болно.
Харин итгэлтэй байхад дотроосоо суралцах нь тийм ч амар биш. Эсвэл бүр хялбархан ч байж болно. Бухимдах, цухалдах, тайван бус байх бүхий л сэтгэл зүйн хүчин зүйлсийг авч хаяхыг хичээ. Дарамт шахалт, сэтгэл зүйн тавгүй байдлаас гарах зарим зөвлөмжүүдийг унш. Бүр болохгүй бол илтгэлээ тавихын өмнө нүдээ аниад амар, хэдэн минут сайхан амарч зөвхөн өөрийгөө мэдэрч төвлөрүүл. Хэд сайхан суниагаад авахад бие тавирч их аятайхан болдог. Бас амаа том ангайлгахаа мартав аа.
ЧАДВАР 2:
Уран илтгэгч нар нь зугаатай хүмүүс байдаг бөгөөд тоглоом шоглоом хийх, хошигнох, элэглэх, инээмсэглэхээс хэзээ ч татгалздаггүй. Илтгэлээ тавихын өмнө, тавьж байхдаа сэдвийнхээ хошин талыг байнга бодогтун. Илтгэлийг хэт нүсэр тавих хэрэггүй байдаг, харин заримдаа хөнгөн хэлбэртэй байвал их зүгээр. Боломжоороо хошин шог хэлбэр, үг хэллэг оруулбал их сайн. Өөрийгөө бага зэрэг буруушаах маягтай хошигнол ч байж болно. Ер нь инээж чаддаг хүн бусдад их сайхан сэтгэгдэл төрүүлдэг.
ЧАДВАР 3:
Уран илтгэгч бол хүчирхэг бас идэвхтэй байдаг. Чимээгүй, уйтгартай хүн хэзээ ч юм зарж чаддаггүй. Тэгээд ч чиний илтгэл, хичээл дээр хүмүүс унтаж байгаа бол чиний хувьд сүйрэл юм. Ямар ч аргаар хамаагүй тэднийг сэрээх хэрэгтэй. Идэвхтэй, эрч хүчтэй байхын тулд чи өөрөө юуны өмнө сайн амарсан байх ёстой. Хэрвээ чи дөнгөж онгоцноос буусан бол хэдхэн минут ч болсон дугхийгээд авахыг бод. Ярьж эхлэхээсээ л гараа зохимжтойгоор хөдөлгө, сонсогч хүмүүсийн зүг үргэлж идэвхтэйгээр хар, харцаараа ойлголц. Хэрвээ зогсож байгаа бол бүтэн алхахгүйгээр байнга биеэрээ хөдөл. Нэг хэвийн хоолойны өнгөөр хэзээ ч ЯРЬЖ БОЛОХГҮЙ. Нэг хэвийн гоншигносон дуу хүний нойрыг хамгийн их хүргэдэг. Хоолойнхоо өнгийг сэдвийнхээ дагуу өндөр нам болго. Практик хийж байхдаа өөрийн дуугаараа бичлэг хийгээд сүүлд нь сонсож болно. Хүний хоолойны шинжийг pitch, tone, volume гэсэн 3-н үзүүлэлтээр илэрхийлнэ. (Авиа тон, хөг аялгуу, чанга сул)
ЧАДВАР 4:
Уран илтгэгч хүн тухайн сэдвээ сайн мэддэг. Мэдээж, сайн мэдэхгүй юмаа ярина гэдэг бол хэцүү, бараг бүтэшгүй зүйл юм. Иймээс илтгэл тавихын өмнө тухайн сэдвээ аль болох судалж олон талаас нь мэдэж авах хэрэгтэй. Чиний ярих гэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, сэдвийн чинь түүх нь ямаршуухан бэ? Ер нь ямар ч илтгэл дээр түүхийг заавал мэдэж байх ёстой байдаг. Аль болох өргөн хэмжээнд мэдлэгтэй байвал чиний илтгэл үр дүнтэй болох магадлал маш өндөр билээ.
ЧАДВАР 5:
Уран илтгэгч нар хэзээд нүдэнд дулаахан, аятайхан харагддаг. Аятайхан харагдана гэхээр давхраатай алаг нүд, өндөр хамар бодуузай. Тэгвэл том эндүүрэл болно. Аятайхан харагдах гэдэг бол сонирхолтой ойлголт юм. Хүн дотроосоо болон гаднаасаа давхар аятайхан харагдаж байж сая нийлбэрээрээ аятайхан харагдана. Гаднаасаа гэхээр чиний өмссөн хувцас хиргүй, биед чинь эвтэйхэн зохисон, хэт содон биш байх ёстой. Бас заавал анхаарах зүйлс бол үсээ сайхан засуулсан, гутал чинь гялалзаж байх ёстой. Харин дотроосоо гэхээр чи өөрийн сэтгэл санааг аль болох хөнгөн, дарамтгүй байлгах явдал юм. Чиний царай цаанаасаа л нэг унжгар, баргар байвал бүх юм бүтэлгүйтнэ. Илтгэлдээ орохын өмнө бол илтгэлээ тавьж байхдаа аль болох сайн сайхан зүйлсийг бодож, өөрийгөө цэнэглээрэй.
ЧАДВАР 6:
Уран илтгэгч нар түгдрэлгүйгээр, бүтэн өгүүлбэрээр, зөв найруулгатайгаар ярьдаг. Тэд хэзээ ч "за", "одоо", "юу" гэх мэтийн сул үгсийг хэрэглэдэггүй. Шуудхан хэлбэл тэд найруулан ярихдаа гарамгай байдаг. Гайхалтай нь хүн болгон сайн илтгэгч болох боломж бий. Гэхдээ юуны өмнө эх хэлээ сайн мэддэг, бичгийн найруулга, ярианы найруулгын талаар мэдлэгтэй, түүнийг хэрэглэж сурсан байх ёстой.
Юуны өмнө залхуурахгүйгээр практик хий. Өөрийн хэлсэн ярьсан бүхнээ бичиж аваад дахин дахин сонс. Хаана алдаа гаргаж, найруулгаа яаж засмаар байгаагаа ол. Хэрвээ камераар видео бичлэг хийвэл бүр л сайн, гэвч жирийн кассетын бичлэг байсан ч болно. Ер нь хүн камерын өмнө зогсож нүүр хагарах явдал их чухал байдаг. Та ичээд байдаг бол ганцаараа хэдэн мянган удаа ч өөрийгөө авч болно шүү дээ. Ингэсний дараа та үнэхээр илт сайжрах болно. Бэлтгэл хийх тусам таны яриа зөөлөн тогтвортой, эмх цэгцтэй болж ирнэ.
ЧАДВАР 7:
Уран илтгэгч нар тухайн сэдвээрээ өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Түүнчлэн сонсогч нарынхаа сэтгэлийн хөдөлгөөн, баяр бахдал эсвэл эсрэгээр буруушааж зэмлэж байгааг мэдрэх болно.
Чамд ярьж байгаа сэдвийнхээ талаар ямар нэгэн үзэл бодол байгаа гэж найдаж байна. Тэр үзэл бодолдоо хэр тууштай байгаа вэ? Ер нь ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүмүүст санал болгож байгаа тохиолдолд тэднийг ятган үнэмшүүлэх ямагт хэцүү байдаг. Энэ үед чиний өөрийн чинь итгэл үнэмшил ихээхэн түлхэц өгөх ёстой. Чи өөрөө эргэлзээд байгаа бол яаж бусдыг итгүүлж араасаа дагуулах вэ дээ!
ЧАДВАР 8:
Уран илтгэгч нар тухайн сэдвээ өргөжүүлэх, дэлгэрүүлэх, чиглүүлэх, үнэмшүүлэх гоц чадвартай байдаг.
Жишээ нь: бүтээгдэхүүн санал болгосон илтгэл тавьж байгаа бол зөвхөн бүтээгдэхүүнийхээ тухай ярьж болохгүй. Дээрээс нь маш олон зүйлийг товч ч болтугай ярих ёстой. Бүтээгдэхүүн таны амьдралыг хэрхэн өөрчлөх, та худалдан авснаар ямар давуу талыг эдлэх, аз жаргалтай амьдрахад тань тухайн бүтээгдэхүүн хэрхэн, яагаад туслах тухай ярь. Бусад хүмүүс ямар учраас худалдан авдаг тэр нь улс орон, хувь хүнд хэрхэн ач тусаа өгдөг зэргийг хүмүүс маш их сонирхдог. Даанч харамсалтай нь ихэнх илтгэгч нар энэ талаар огт ярьдаггүй. Тухайн бүтээгдэхүүн олон зуун жилийн өмнө байсан эсэх, ямар зам туулсаар өнөөгийн байдалд ирсэн, цаашдаа ямар хөгжил дэвшил хүлээж байгаа зэргийг уран сайхнаар ярих аваас сонсогч нарт маш их таалагдана. Жишээ нь цаас зарж байгаа бол хэн хэрхэн модноос анх цаасыг гаргаж авсан, цаас өнөөгийн хүний нийгэмд ямар том байр суурь эзэлж байгааг эргэлзэхгүйгээр ярих хэрэгтэй.
Тухайлбал 00-ын өрөөний зөөлөн цаас зарах гэж байгаа бол түүнийг анх 1880 онд Brithsh Perforated Paper компани анх нээж үйлдвэрлэснийг заавал дурдах хэрэгтэй. Харин бичгийн цаасыг Цай Лун хэмээх Хятадын эзэн хаан манай эриний 105 онд нээснийг хэлэх нь зүйтэй болов уу. Гэвч бүүр манай эриний өмнөх 200 онд загасны торыг ашиглан цаасыг үйлдвэрлэж байсан гэсэн баримт саяхан олдсон тухай дурдвал бүр сайн. Бараг 500-аад жилийн турш зөвхөн Хятадад цаасыг ашиглаж байсан бол манай эриний 610 оны хавьцаа Япон руу дэлгэрсэн бол 800 онд Египет, харин 10-р зуунд Европт хэрэглэж эхэлжээ. Эртний Египетэд хэрэглэж байсан цаас нь одоогийн цаастай огт адилгүй, муутуу маягийн юм байсныг нэмж дурдагтун.
Цаасны анхны хэрэглээ нь Төр Засгийн гаргасан хууль тогтоомж, зарлигийг бичих, худалдаачид гэрээ хэлцлээ баталгаажуулах явдал байв. Түүнчлэн шашны сургаал, судар номыг бүтээхэд ашиглагддаг байсан. Иймээс цаас гарсан явдал нь хүн төрөлхтний нийгэмд өгүүлж баршгүй тус нэмрээ өгсөн болох нь тодорхой гэж нэмж хэлээрэй.
Ингэж дэлгэрүүлж ярих үед хүмүүс танай бүтээгдэхүүний тухай муу юм бодож амждаггүй. Яагаад гэвэл та ангайтал маш сонирхолтой түүх яриад байна шүү дээ. Та тэдний нүдэнд энэ бүх зүйлийг өөрөө хийчихсэн юм шиг санагдах болно.
ЧАДВАР 9:
Уран илтгэгч хүн бүх сонсогч нартайгаа холбоотой байдаг. Хэрвээ та илтгэл тавьж байхдаа зөвхөн нэг эсвэл хэсэг хүн рүү хандаж яриад байгаа бол мөн ч түүхий байна даа. Танхимын үлдсэн хэсэг яах болж байна! Иймээс хүн бүртэй ямар нэг байдлаар холбоо тогтоож, энэ харилцаагаа үргэлж амьд байлга. Харилцаа тогтоох үндсэн хэрэгслүүд бол нүд, дохио, биеийн хөдөлгөөн, гар, сэтгэлийн хөдөлгөөн зэрэг юм. Тэр тусмаа нүдний харьцаа бол хамгаас чухал.
Томоохон танхимыг хэсэг хэсгээр нь хуваагаад түүгээрээ нүдээрээ дахин дахин тэнүүчил. Дороо байнга хөдөл, гараа ашигла. Та заалны баруун тийш хандан гараараа занган ярихад л тэр тал амьд болж ирнэ. Хэрвээ боломж байвал бүр алхан хүмүүст ойртон, дундуур нь явсан ч болно. Харин индэр, ширээний ард үргэлж нуугдах хамгийн муу арга болой.
Харин жижиг өрөөнд бол үргэлж цаас эсвэл үзүүлэн гарч байгаа хана руу ширтээд байж болохгүй. Оролцогч хүмүүс рүү ялгалгүйгээр харц тулгар. Бас гараа ашигла, инээмсэглэ, урагшаа бөхий, ойрт. Ингээд л таны илтгэл амьд сонирхолтой болж ирнэ.
ЧАДВАР 10:
Уран илтгэгч нар ирээдүйдээ итгэлтэй, хөгжилтэй, нийтэч байдаг. Бараг бүх хүмүүс сөрөг, муу зүйл сонсох дургүй байдаг. Харин тэрний оронд шийдлийг нь сонсох тун дуртай. Одоогийн байр байдал нилээд муухан сөрөг байгааг нотлоод харин хурдхан шиг түүнийг шийдэх аргачлал руу орох хэрэгтэй. Ер нь аливаа асуудал дээр нааштай талаас нь яривал их зүгээр. Тэр тусмаа ирээдүйг сайн сайхнаар харж яривал илтгэл амжилттай болоход асар тустай. Тэр тусмаа төгсгөлийг заавал сайн сайхнаар дуусгаарай.
ЧАДВАР 11:
Уран илтгэгч нар нарийн зохион байгуулалттай. Тэдний ярианы сэдвүүд тодорхой нэгээс нөгөө рүү мэдэгдэмгүйгээр шилжиж байдаг. Тэдний эхлэл, төгсгөл нь тодорхой, ойлгомжтойгоос гадна хэлэх гэсэн санаагаа цагтаа болон орон зайдаа бүрэн багтаадаг.
Хэрвээ та илтгэлийнхээ төгсгөлд "уул нь цаг байсан бол илүү их зүйл ярих байлаа. даанч цаг хүрсэнгүй, эсвэл дараа дахин үргэлжлүүлье" гэх мэтийн өгүүлбэр хэлдэг бол та уруудах замдаа орж байгаа илтгэгч юм байна. Орчин үед завтай бөгөөд таныг тэгээд л дахин дахин сонсохоор ирж байдаг сонсогч бараг л байхгүй дээ. Иймээс олдсон завшааныг ашиглан дахин хэзээ ч тааралдахгүй юм шиг л сонсогч хүндээ анхаарал халамж тавих хэрэгтэй. Илтгэлийнхээ өмнө цагтаа хуваарилан бүдүүвч ноорог хий. Энэ бол сэдвүүдээ цагтаа хуваах, өөрөө өөрийгөө удирдахад маш тустай. Дор дээр үед хэрэгждэг байсан худалдааны үзүүлэнгийн стандарт байна:
  • Илтгэлийнхээ нээлтийг хийх
  • Сэдвээ нийтэд нь авч үзэх (өмнөтгөл)
  • Худалдан авагчид юу хэрэгтэй болох
  • Та хэрэглэгчийн шаардлагыг хэрхэн хангаж чадах
  • Хэрэглэгч шаардлагатай зүйлээ худалдаж авах нарийвчилсан алхмууд
  • Төгсгөлийн үг (дүгнэлт)
Ингээд харахаар л таны бэлтгэх үзүүлэнгийн материал, ноорог бараг харагдаж байгаа биз дээ? Томоохон илтгэл дээр хэсэг бүрийг дахин цааш нь задална шүү дээ. Хичнээн сайн зохион байгуулна танд илтгэл тавихад төдий чинээ хялбар байх болно.
ЧАДВАР 12:
Уран илтгэгч хүн ухаалаг, үнэнч шударга, зөв арга барилтай, тэвчээртэй, цэвэр ариун, хариуцлагатай байдаг.
Таныг яриаг олон хүн чагнана. Ёс суртахуунгүй, хүмүүжил муутай хүн олон хүний өмнө гарч бусдад нөлөөлж чадна гэдэг бол юу л бол. Иймээс таны илтгэл амжилт муутай болоод байгаа бол эцсийн шалтгаан нь энэ ч юм билүү. Хэрвээ та нийгэм, шашин, байгаль ертөнцийн тухай буруу ойлголттой байдаг бол ихэнх хүмүүстэй зөрчилдөх болно шүү дээ.
Ер нь эцсийн эцэст танд итгэж болох уу, үгүй юу? Танаас хүмүүс таны хэрэглэж байсан машиныг тань худалдаж авах уу, үгүй юу? Та бусдыг өөртөө итгүүлэх шаардлагатай. Үүний тулд л үнэнч шударга, тэвчээртэй, зөв сэтгэлгээтэй, цэвэр ариун, хариуцлагатай бай гээд байгаа юм шүү дээ. Ихэнх илтгэлийн дараа асуулт хариулт өрнөдөг. Энэ үед таны хариулт өмнө ярьсантайгаа зөрөх, чигч шударга хариулт өгч чадахгүй дүлэгнэх, юм л бол "сайн мэдэхгүй" гэж булзааруулах аваас таны илтгэл тэр чигтээ үр дүнгүй болж байгаа нь тэр.
БҮХ УРАН ИЛТГЭГЧ НАРТ ЭДГЭЭР 12 ЧАДВАР ЗААВАЛ БАЙДАГ. Аль нэг нь л байхгүй аваас тэр бол жинхэнэ шилдэг уран илтгэгч биш юм.


Cонсох чадвар
Сонсох нь бидний амьдралд чухал ач холбогдолтой. Бид хурал, яриа, зөвлөгөөн болон зурагт үзэж байхдаа ч харах төдийгүй сонсож хүлээн авдаг шүү дээ. Хэрэв аливаа зүйлийг сонсож чадахгүй, хэрхэн сонсохоо мэдэхгүй бол буруу ойлгох, буруу үнэлэлтэд хүрэх магадлал ямагт байна гэсэн үг. Сонсож сурах нь хүмүүсийн амьдралд чухал ач холбогдолтой бөгөөд түүнийг нарийвчлан судалж үзэхэд энэ нь урлаг буюу урлагийн бүтээл туурвихтай адил хандах хэрэгтэй болдог.

Сонсох нь хоёр чиглэлтэй замтай адил. Илтгэгч нь сонсож буй хүмүүст ойлгомжтой байх үүднээс ярих зүйлээ холбогдох үндсэн дүрмийн дагуу илэрхийлэх шаардлагатай. Харин сонсогчийн хувьд тухайн мэдээллийн гол утга санааг олж харах явдал юм. Илтгэгчийн өмнө нэгээс илүү сонсогч байж болохыг мартаж болохгүй. Иймээс харилцаанд шаардагдах дүрмийг мөрдлөгө болгохгүй бол сонсогчийн хүлээн авсан мэдээлэл, таны өгсөн мэдээлэлтэй зөрөх ч тохиолдол гарна. Энэ нь хүн бүхэн сонсох болон мэдээллийг хүлээн авч боловсруулах чадвар адил бус байдагтай холбоотой. Үр ашигтай сонсох чадварыг харилцан ярилцах, хурал зөвлөгөөнд оролцох, янз бүрийн нэвтрүүлэг үзэж сонсох зэргээр бий болгож болно.
Та өөрийн олон төрлийн чадваруудыг хөгжүүлэхийг хүсдэг байх. Гэвч та сонсох чадвараа хөгжүүлэх талаар урьд өмнө нь бодож үзээгүй байх. Хэрэв та сонсох чадвараа хөгжүүлж чадвал амжилтад хүрэх шатаа нэг гишгүүрээр ахиуллаа гэж ойлгоорой. 
Жинхэнэ сонсох гэдэг бол үндсэн 3 шатыг дамждаг.
1. Сонсох: Энэ нь ярьж буй хүний дуу чимээг барьж сонсох шат юм. Жишээлбэл, та эрээн тахины талаар сонсож байна гэж бодъё, гэтэл энэ нь ямар ч хоёр нь ижилхэн байдаггүй талаар ярьж байжээ. Магадгүй та үүнийг дахиад сонсвол юу гэснийг нь ойлгох байх л даа.
2. Ойлгох: Та өөрийн сонссон зүйлээ өөрийн болгож ойлгох явдал юм. Та ямар ч хоёр нь ижилхэн байдаггүй талаар сонсож байх үедээ яг юуны талаар ярьж байгааг бодох байх. Тэгээд магадгүй энэ нь тахь бүрийн зураасууд хоорондоо адилгүй байдаг гэж хэлж байгааг ойлгоно.
3. Дүгнэлт хийх: Та тухайн хүний хэлснийг сонсоод дотроо дүгнэлт хийнэ. Та өөрийн сонссон зүйлдээ итгэж байна уу? Та магадгүй “Яагаад тахь бүрийн зураасууд ялгаатай байх ёстой гэж? Гэхдээ хүн бүрийн бичгийн хэлбэр өөр өөр байдаг шүү дээ. Магадгүй нээрээ тийм байж болох л юм” гэсэн дүгнэлт хүрнэ. 
Сайн сонсогч байх зөвлөгөө
  1. Ярилцаж буй хүндээ анхаарлаа бүрэн хандуул. Өрөөнд болж буй бусад зүйлд анхаарлаа бүү хандуул.
  2. Өөрийн оюун санаагаа тухайн сэдэв рүү төвлөрүүл. Хэрэв та тухайн хүний ярианд төөрөлдөж, ойлгохоо больж, анхаарал чинь сарниж эхэлбэл суудлынхаа байрлалыг өөрчилж, яриаг нь анхааралтай сонсох хэрэгтэй.
  3. Ярилцагчаа ярьж дуустал нь хүлээ. Яриаг нь таслалгүйгээр хэлэх гэсэн зүйлээ бүгдийг нь хэлэх боломж олгосонд ярилцагч тань таныг үнэлэх болно. Хэрэв та түүний яриаг тасалдуулбал та хэдий жинэхэнээсээ сонсож байсан ч та огт түүний яриаг анхаараагүй мэт харагдах болно.
  4. Бүрэн сонсож дуусаад ярьж эхэл. Та дараа нь юу гэж хэлэх вэ гэдгээ бодоод байвал та бүрэн сонсож чадахгүй.
  5. Гол санааг анхааралтай сонс. Ярилцагчийн ярианы гол санаа нь ярианы чухал уэг бөгөөд эхэндээ эсвэл төгсгөлдөө дурьдагдаж болно. Олон дахин давтамжтай байдаг. Гол санаагаа хэлэхдээ “Миний хэлэх гэсэн зүйл бол ...” эсвэл “Хамгийн гол анхаарах зүйл бол ...” гэх зэргээр эхлэх хэрэгтэй.
  6. Асуулт асуу. Хэрэв та ярилцагчинхаа санааг ойлгохгүй байгаа бол асуу. Энэ бол танд ойлгогдохоор хэлэх давталт байх бөгөөд түүний хэлснийг зөв утгаар нь ойлгох сайн аргын нэг юм.
  7. Саналаа хэл. Ярилцагчтайгаа зэрэгцэн сууж шулуун хар. Ойлгосон зүйлээ толгой дохин илэрхийл. Тохиромжтой үед инээж, дургүйцсэн царай гаргаж эсвэл дуугүй байх хэрэгтэй. Эдгээр нь таны хэрхэн ойлгож, хүлээж авсаныг илэрхийлнэ. Та чихнээс илүүтэй царай чинь сонсдог гэдгийг сана.
Оюутнууд долоо хоногт дунджаар 14 цаг лекц сонсдог. Тэгвэл дор дурьдсан зөвлөгөөг дагаж сонсох чадвраа хөгжүүлээрэй.
1. Багш руу нүдний харцаа тогтоо. Мэдээж та өөрийн тэмдэглэлээ бичихийн тулд дэвтэр лүүгээ харах хэрэгтэй ч нүдэнд тань лекц хадгалагдсан байх болно.
2. Бусад чимээнд бус агуулгад анхаар. Та 15 минутын дотор багш хэдэн удаа хоолойгоо засахыг тоолж үзсэн үү? Хэрэв тийм бол та агуулгад огтхон ч анхаарлаа хандуулаагүй байна.
3. Сэтгэл хөдлөлөөс ангид бай. Хэрэв таны сэтгэл санаа тогтворгүй байвал та жинхэнэ утга санааг биш өөрийн хүссэн зүйлээ л сонсоно.
4.  Өөртөө саад болох зүйлсээс ангид бай. Хэн нэгэн таны хажууд цаас дуугарахаас болж оюун санаагаа саатуулж болохгүй. 

Төсөл хэрхэн бичих бэ?





 Сүүлийн үед аливаа тэтгэлэг, санхүү мөнгөтэй холбоотой зээл хүсэхэд төсөл боловсруулах шаардлага ихээр гарах болжээ. Гэтэл бидэнд соёлтой "мөнгө гуйх" туршлага бага.

Харин хөгжингүй орнуудад хүн бүгд л бичиж чадах байх. Хандивлагч байгууллагууд аливаа зүйлийг ивээн тэтгэхийн тулд уралдаан зарлаж, шалгарсан нь тэтгэлэг авдаг. Та шинийг сэтгэн боддог, тэрхүү санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өөртөө болон улс нийгэмдээ тустай үйлс бүтээе гэвэл юуныөмиө төсөл бичиж сурах хэрэгтэй болох нь. Төслөө хэр сайн бичиж чадна, өрсөлдөгчөө төдий чинээ амархан буулгаж авна. Одоогоос хэдэн жилийн өмнө "төсөл бичиж өгнө" гэсэн зар сонинд нийтлэгдэж байлаа. Төсөл бичих аргачлалыг нь мэддэг нэгэн нь мэдэхгүйгээс мөнгө авч, ийнхүү үйлчилгээ үзүүлдэг байж. Зах зээлээ дагаад ханш нь харилцан адилгүй байсан. Төслийн нийт мөнгөн дүнгийн 10-20 хувьтай тэпцэх хөлсийг эсвэл энэ бүгдийг дундажлан 500 ам.доллар гэх маягтайгаар үнэлдэг. Тэгэхээр төсөлд зарцуулах мөнгөө хэмнэх боломжийг "Бизнесийн мэдээ" сонин олгож байна.

Төслийг хэрхэн бичих вэ?
Магадгүй энэ зөвлөгөө өнөөдөр биш юм аа гэхэд, маргааш танд хэрэг болж мэднэ. Та өдөр бүр ажилдаа явах замдаа гудамж цэвэрлэж байгаа үйлчлэгчтэй таардаг уу. Тэр үйлчлэгч гудамжаар хөглөрөх модны навчис, малгайлан орох цасыг биш зөвхөн бидний хогийн цэгээс хийсэх тэр л хэсгийг шуүрдэж хамаг цаг, заваа алдаж байгаа харагддаг. Урин цагирж, салхи шуурга ихсэхэд Таны нүдэн дээр хог хийсч, хөлтэй ороолдож байгаа дүр зураг төсөөлөгдөж байгаа байх. Тэгвэл энэ үйлчлэгчийн ажлыг хөнгөвчлөх нэг арга Танд байгаа, магадгүй энэ санаагаа хэрэгжүүлэхэд тань санхүү мөнгөний хувьд бэрхшээл учирч байгаа гэж санавал энэ тухайгаа цаасан дээр хажуудахь хүндээ тайлбарлан ярьж байгаатай адилаар дүрслэн бичих хэрэгтэй. Энэ бол жишээ.

Бичих зүйл чинь цаасан дээр нэг л бууж өгөхгүй байвал төсөл хэрэгжүүлэх болсон гол шалтгаан, яагаад энэ асуудал ингэж анхаарлыг тань татах болов. Таны төслийн хүрээнд энэ ажлыг хэрэгжүүлэх болсон зорилго, мөн энд тавиад байгаа асуудлыг хэрэгжүүлэхэд тулгараад байгаа бэрхшээлтэй юугаараа холбоотой, зорилго биелэгдлээ гэхэд ямар үр дүн гарах талаар бичээрэй. Төсөл хэрэгжсэний дараа бодит байдал хэрхэн өөрчлөгдөх тоон болон чанарын өөрчлөлтөө нарийн тусгахыг бод. Дээр нь энэ бүгдийг хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөрөмж, боловсон хүчин, тэдгээрийн цалингийн асуудлыг ч тусгаж өгнө.

Тоног төхөрөөмжийн үнэлгээний хувьд гэвэл зах зээлийн ямар үнэлгээг баримталсан болохоо тусгах нь зөв. Дээр нь хэрэгжүүлэх явцад хяналт тавих системтэй байхаар тооцож төслөө бичээрэй. Төсөл нэг, хоёр бүр хэд хэдэн ч хуудас байж болно. Тэгэхдээ тухайн хандивлагч байгууллагын тавьсан шаардлагад нийцүүлэх хэрэгтэй. Хүмүүс төслөө санал маягаар бичдэг. Зарим нь ч баримт маягийг нь илүүтэй сонгодог. Тэгэхээр аль нь ч болно. Төслийн хуудсыг цаанаас нь тэд гээд заасан тохиолдолд түүндээ багтаах гэж шахах, аль эсвэл материалга сунгахгэж оролдсоны хэрэггүй. Хэрэв тэгвэл ямар ч зохион байгуулалтгүй хүн болж харагдана гэдгийг санах хэрэгтэй. Төслийн материалаа хийх хавтаснаасаа эхэлье. Yүнийг зөв сонгох хэрэгтэй. Төслийн баримт бичгийн хавтсанд төслийн нэр байна. Нэр сонголтын хувьд анхаарал татахаар бас логиктай, богино байх нь чухал юм.

Захиалагч байгууллагын нэр, шуудангийн хайрцаг, факс, электрон шуудангийн хаяг, банк, дансны дугаарыг нь дор нь бичнэ. Дараа нь төслийн удирдагчийн овог, нэр, албан тушаал, хаяг, утас, факсны дугаар, электрон шуудангийн хаягыг дурдаж өгнө.

Байршил. Yүнд, тухайн төсөл хэрэгжих дүүрэг, хот, аймаг, сум, улсын нэрийг зааж өгнө. Дараа нь төсөл хэрэгжүүлэх хугацааг заана. Хугацааг сараар тавьдаг ёстой гэдгийг анхаараарай.

Төслийн нийт дүн гэдэгт тухайн төсөл хэрэгжиж дуусах хүртэлх зардал орно.

Төслийн гол өгүүлэмж хэсэг. Yүнд, төслийг хэн хэрэгжүүлэх, хэнд ямар учраас хэрэгтэй, төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах, хэрхэн хэрэгжүүлэх, хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай зэргийг тусгахад хангалттай.

Дараа нь оршил буюу танилцуулах хэсэг байна. Энд захиалагч байгууллагын тухай танилцуулгыг дэлгэрэнгүй хийж өгөх ёстой. Дээр нь тухайн төслийг хэн өгсөн. Хэн хэрэгжүүлэх гэж байгаа, оролцох хүмүүс ямар боловсролтой болох. Тэдгээрийг хэрхэн сонгосон шалгуураа тусгах нь зүйтэй юм.

Төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага гэж байна. Энэ бүлэгт ямар шаардлага, хэрэгцээг үндэслэн ямар бэрхшээлийг шийдвэрлэхэд зориулагдсан тухайгаа тусгаж өгнө,

Зорилго, зорилт. Хандивлагч энэ бүлгээс төслийн үр дүнгийн талаар тодорхой төсөөлөлтэй болдог. Зорилго нь чухам юуны төлөө энэ төслийг бичив гэдэгт хариу өгөх ёстой. Зорилт, үр дүнг тоон чанараар үнэлдэг. Төсөл хэрэгжсэний үр дүнд тухайн байдал ягяажөөрчлөгдөх талаар энэ бүлэгт л бичих ёстой юм.

Арга зүй. Энэ бүлэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээл, асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг.

Yнэлгээ, дүгнэлт, тайлан. Энэ бүлэгт чухам юу бичих нь нэрнээсээ ойлгомжтой байгаа байх. Төслийн төгсгөлд яаж үнэлж дүгнэх тухай асуудал энд тусгагдана. Тухайн төслийг хэрэгжүүлснээр зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналт шалгалтын тухай өгүүлнэ.

Төслийн баталгаат байдал, дараагийн санхүүжилт. Энэ бүлэгт төслийг хэрэгжүүлснээр олсон амжилтаа цаашид өргөжүүлэхийн тулд ямар ажил хийх шаардлагатай, мэн ямар эх үүсвэр ашиглавал зохилтой талаар бичих хэрэгтэй юм. Төслийн есдэх хэсэгт "төсөв" гэсэн бүлэг орно.

Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг энэ бүлэгт тусгана. Тэгэхээр шаардагдах хөрөнгө мөнгийг: а/ хандивлагчдаас нийт хэдий хэмжээний хөрөнгө мөнгөний санхүүжилт хүсч байгаа, б/ санхүүжилтийн үлдсэн хэсгийг ямар эх үүсвэрээр олох, в/Хөрөнгө чухам юунд зарцуулагдах болохыг бичнэ.

Хамгийн сүүлийн буюу хавсралт бүлэг. Төслийн баримт бичигт захиалгын агууллагыг тодорхойлж тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргаж өгнө. Ингэсэн цагт Таны төсөл бэлэн болно.